
“Айчи-Нагоя 2026” Азийн наадмын эмэгтэйчүүдийн сагсан бөмбөгийн шөвгийн наймын тоглолтод Монголын шигшээ баг БНХАУ-ын шигшээтэй учраа таарч, 63:89-ийн харьцаатай ялагдлаа. Монголын шигшээ баг тоглолтын эхний үед өрсөлдөгчдөө 23:24-өөр ганцхан оноогоор дутуу явсан ч хоёрдугаар үед Хятадын баг хамгаалалт, довтолгооны аль алинд илүүрхэж, 25:5-аар хожжээ.
Улмаар хоёрдугаар хагаст Хятад 40 оноо авч, тоглолтыг 26 онооны зөрүүтэй дуусгав.
Монголын багаас Амари Робинсон 18 оноогоор багаа тэргүүлсэн бол О.Хулан 13, Б.Ариунцэцэг 9, Б.Анунгоо 8 оноо авчээ. Харин БНХАУ-ын багаас 19 настай, 223 см өндөртэй төвийн тоглогч Жан Зиюү 20 оноо авч, багийнхаа ялалтад хувь нэмэр оруулсан байна.
Тэрбээр Хятадын шигшээ багийн бүрэлдэхүүнд багтсан хамгийн анхаарал татсан залуу тоглогчдын нэг юм. Ийнхүү Монголын эмэгтэй шигшээ баг Азийн наадмын шөвгийн наймын шатанд хүрсэн ч Хятадын шигшээд хожигдсоноор тэмцээний цаашдын медалийн төлөөх өрсөлдөөнөөс хасагдлаа.
Сэтгэгдэл (0)
Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй. !!!