“Монголросцветмет”-ийн харьяа “Шижир алт” ХХК-ийн гүйцэтгэх захирлаар ажиллаж байсан О.Баттөмөрийг АТГ-аас үндэслэлгүй хөрөнгөжсөн байж болзошгүй хэмээн шалгаж дуусаад гэм буруутай, эсэхийг нь тогтоолгохоор шүүхэд шилжүүлэх болсон байна. Түүнийг хэд хэдэн үндэслэлээр шалгасан гэх мэдээлэл байгаа юм. Тухайлбал, бараа, ажил, үйлчилгээ авах шийдвэр ямар ч сонгон шалгаруулалтгүйгээр гаргаж, худалдан авсан, эхнэрийнхээ нэр дээр бүртгэлтэй компани болон тээврийн хэрэгслийг ХАСХОМ-тээ бүртгүүлээгүй, үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн байж болзошгүй гэж буруутгасан байна. Эдгээрээс гадна алт олборлох зориулалттай “Драга-250” машинт төхөөрөмжийг зах зээлийн үнээс хэт хямдаар Монгол, Солонгос иргэдийн хамтарсан “Чингисийн өвөр” гэх аялал жуулчлал, гадаад худалдааны компанид зарсан хэмээн шалгасан аж.
“Шижир алт“ компанийн гүйцэтгэх захирал асан О.Баттөмөрийг үндэслэлгүй хөрөнгөжсөн хэргийг шүүхэд шилжүүлэхээр болжээ
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/06/15-нд нийтлэгдсэн мэдээ болно.