Энэ мэдээ хуучирсан буюу 2022/06/15-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Ё.Баатарбилэг: Наадмын санхүүжилт тодорхойгүй гээд бэлтгэл ажил нь хүндэрч байх шиг байна

Ангилал
Улс төр
Огноо
Унших
1 минут 13 секунд

Төрийн байгуулалтын байнгын хорооны хуралдаан 09.00 цагаас эхэлжээ. Хуралдаанаар Үндэсний их баяр наадмын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслийг хэлэлцэж байна.

Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан гишүүд асуулт асууж, хариулт авч байна.

УИХ-ын гишүүн Ё.Баатарбилэг "Цаглабар дээр Үндэсний их баяр наадмын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл эцэслэн батлах нь энэ сарын 30-нд байна. Гэтэл цахим орчимд баяр наадмыг зохион байгуулах санхүүжилт тодорхойгүй байна. Хууль батлагдаагүй учир бүх зүйл тодорхойгүй, наадмын нээлт хүндэрч байна гэж урлагийн байгууллагаас ярьж байна.

Хуулийн төсөлд баяр наадмыг зохион байгуулах үндэсний хорооны ажлууд тусгагдаж байна. Наадам, бөх, морь, сур гээд. Салбар хороодыг журамласан асуудлууд ч тусгагдсан байна. Тэгэхээр 6 сарын 30 гээд баталчихаар арай давчуу бишүү. Хугацааг нь нааш татаж болох уу" хэмээлээ.

Говь-Алтай аймгийн Засаг дарга О.Амгаланбаатар ланд-200 автомашиныг нэг сая төгрөгөөр хувьчилсан уу
Говь-Алтай аймгийн Засаг дарга О.Амгаланбаатар ланд-200 автомашиныг нэг сая төгрөгөөр хувьчилсан уу
 
Д.Энхтүвшин: Өргөсөн тангарагтай үнэнч байсны төлөө эмэгтэй гишүүдийг зохион байгуулалттайгаар гутаан доромжилж байгаатай эвлэрч болохгүй. Цагдаа, шүүхэд ханд