Энэ мэдээ хуучирсан буюу 2022/05/31-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Л.Энх-Амгалан: “Старлинк“ компани албан ёсоор хүсэлт гаргаагүй. Миний үүсгэн байгуулсан Юнител компанитай холбоотой шийдвэр гараагүй

Ангилал
Улс төр
Огноо
Унших
1 минут 10 секунд

Элон Маскын “Старлинк” компани 2023 оноос Монголд үйл ажиллагаагаа нэвтрүүлэх гэж байгаатай холбогдуулан иргэдийн дунд талцал үүсгээд буй. Энэ нь “Старлинк” компани Монголд үйлчилгээ эрхлэхийн тулд заавал дотоодын ААН-ээс түрээсийн үйлчилгээ авах ёстой. Ингэсэн нь гаднын ААН-ийг Монголд хөл тавих боломжийг хаасан үйлдэл боллоо гэх зэргээр шүүмжлэл гараад буй.

Харин энэ талаар БШУ-ны сайд, Цахим хөгжил, харилцаа холбооны сайдын үүрэг гүйцэтгэгч Л.Энх-Амгалангаас тодруулахад "Старлинк гэдэг компани манайд үйл ажиллагаагаа явуулах зөвшөөрлөө ХХЗХ-нд албан ёсоор өгөөгүй. Монголд үйлчилгээ үзүүлэх хүсэлтээ дэлхийн аль ч компани орж ирэх нь нээлттэй. Цахим хөгжлийн яам ямар нэгэн лиценз зөвшөөрөл олгодоггүй. ХХЗХ зохицуулдаг. Надтай хамааралтай байсан. Миний өмнө үүсгэн байгуулсан Юнител гэдэг компанитай холбоотой ямар нэгэн шийдвэр гаргаагүй гэдгийг хариуцлагатайгаар мэдэгдэж байна" гэлээ.

Л.Энх-Амгалан: Цэцэрлэгийн сугалааг арилгахын тулд орон сууцны нэг давхрыг худалдаж авна
Л.Энх-Амгалан: Цэцэрлэгийн сугалааг арилгахын тулд орон сууцны нэг давхрыг худалдаж авна
 
Л.Мөнхбаясгалан: 5 тэрбумын хулгайд хаагуур нь оролцсон юм. Нэр төрөө цэвэрлэмээр байна
Л.Мөнхбаясгалан: 5 тэрбумын хулгайд хаагуур нь оролцсон юм. Нэр төрөө цэвэрлэмээр байна
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/05/31-нд нийтлэгдсэн мэдээ болно.