Засгийн газрын ээлжит хуралдаан үргэлжилж байна. Хуралдаанаар цэцэрлэг, сургуулийн хамрагдалттай холбоотойгоор хэд хэдэн шийдлийг танилцуулжээ. Энэ талаар БШУ-ны сайд Л.Энх-Амгалан "Ирэх хичээлийн жилд сугалаанд хамрагдахаар 34 мянга орчим хүүхэд байгаа. Үүнийг шийдэхэд хэд хэдэн шийдлийг гаргаж байна. Нэгдүгээрт, улсын төсвийн хөрөнгө оруулалт болон нийслэлийн төсвөөр энэ жил 20 цэцэрлэгт ашиглалтад орно. 3 мянган хүүхдийг хамруулах боломж бүрдэнэ. Хоёрдугаарт, цэцэрлэг түрээсэлье гэж байгаа. Нийслэлд ачаалал ихтэй 26 хамран сургах тойрог дээр түрээслэх боломжтой. Ирэх долоо хоногт түрээсийн байруудын судалгааг авахаар нээлттэй сонгон шалгарууллалт хийнэ. Шинээр ашиглалтад орж буй орон сууцнуудын нэг давхрыг худалдаж авна. Гуравдугаарт, гэр цэцэрлэгүүдийг ашиглая гэж байгаа" гэлээ.
Л.Энх-Амгалан: Цэцэрлэгийн сугалааг арилгахын тулд орон сууцны нэг давхрыг худалдаж авна
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/05/31-нд нийтлэгдсэн мэдээ болно.