Гадаадын иргэн, харьяатын газраас өнгөрөгч гуравдугаар сарын 25-ны өдрөөс Монгол Улсад албан болон хувийн хэргээр оршин сууж буй гадаадын иргэдийн оршин суух зөвшөөрлийн хугацаа сунгуулах хүсэлтийг цахимаар хүлээн авч эхэлсэн. Өнөөдрийн байдлаар 648 аж ахуйн нэгж, байгууллагын 1427 гадаадын иргэний оршин суух зөвшөөрөл сунгалтын хүсэлтийг цахимаар хүлээн авч, шийдвэрлээд байгаа аж.
Оршин суух зөвшөөрлийн хугацаа сунгуулах хүсэлтийг 2022 оны тавдугаар сарын 09-ний өдрөөс зөвхөн цахимаар хүлээн авах болсонтой холбогдуулан гадаадын иргэнийг уригч иргэн, аж ахуйн нэгж, байгууллагууд immigration.gov.mn цахим сайтад хандаж, бүрдүүлэх баримт бичгийн талаарх мэдээлэлтэй танилцаж, нягталсны үндсэн дээр хүсэлтээ илгээхийг Гадаадын иргэн, харьяатын газраас анхаарууллаа.