Энэ мэдээ хуучирсан буюу 2022/04/21-нд нийтлэгдсэн мэдээ болно.

79 настай эрэгтэйг автомашинаар мөргөж, амь насыг нь хохироон хэргийн газраас зугатсан этгээдийг илрүүлжээ

Ангилал
 Хууль эрх зүй
Огноо
Унших
1 минут 16 секунд

Зам тээврийн осол гарган хүний амь насыг хохироож, хэргийн газрыг зориуд орхин зугатаасан этгээдийг илрүүлжээ. Тодруулбал, энэ оны дөрөвдүгээр сарын 20-ны өдрийн 16:31 цагийн үед Төв аймгийн Зуунмод сумын нутаг дэвсгэрт “Гүүрний хажууд хүн нас барсан байна” гэх дуудлага, мэдээлэл бүртгэгдсэн. Мэдээллийн дагуу Төв аймаг дахь цагдаагийн газраас хэргийн газрын үзлэгийг явуулахад дөрөвдүгээр сарын 19-нөөс 20-нд шилжих шөнө тус аймагт оршин суух хаягтай 79 настай, эрэгтэй “С”-ийг тээврийн хэрэгслээр мөргөж амь насыг нь хохироож, хэргийн газрыг зориуд орхиж зугатаасан нөхцөл байдал тогтоогдсон байна.

Тус цагдаагийн газраас эрэн сурвалжлах ажиллагааг шуурхай зохион байгуулж ажиллахад дээрх хэргийг үйлдсэн байж болзошгүй 19 настай, эрэгтэй “Д” гэгчийг тогтоон мөрдөн шалгах ажиллагааг явуулж байна. Иймд тээврийн хэрэгслээ бусдад шилжүүлэхгүй байх, орон нутгийн замын хөдөлгөөнд оролцохдоо хурд хэтрүүлэхгүй байхыг цагдаагийн байгууллагаас анхаарууллаа.

ШУУД: Чуулганы нэгдсэн хуралдаан эхэллээ
ШУУД: Чуулганы нэгдсэн хуралдаан эхэллээ
 
МАРГААШ: Улаанбаатарт -13 хэм хүйтэн байна
МАРГААШ: Улаанбаатарт -13 хэм хүйтэн байна
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/04/21-нд нийтлэгдсэн мэдээ болно.