Төв талбайд үргэлжилсэн залуусын жагсаал, тэдний хүргүүлсэн шаардлагатай холбогдуулан Засгийн газраас хэмнэлтийн горимд шилжих шийдвэрийг гаргаж байгаа талаараа мэдэгдсэн. Ингэхдээ ийслэлд төрийн албан хаагчид том оврын автомашин ашиглахгүй байх, төрийн өмчит газруудыг олон нийтийн эзэмшилд шилжүүлж нийтийн хяналтад оруулах шийдлийг танилцуулсан. Эл шийдвэрт УИХ-ын гишүүд, сайд дарга нар нэгдэж буйгаа илэрхийлсээр буй. Тухайлбал, УИХ-ын гишүүн Ж.Сүхбаатар өнөөдөр ажилдаа таксигаар ирсэн талаараа өөрийн цахим хуудаснаа илэрхийлжээ. Тэрбээр "Болдог бол дугуй унамаар, автобусанд суумаар. Худлаа хэлээд яахав. Ажил яагаад ч амжихгүй байна" хэмээн сэтгэгдлээр ч хариулаад амжжээ.