Америкийн банкнууд тэр дундаа "Bank of America" Монгол улс руу долларын шилжүүлэг хийхгүй байгаа талаар тухайн улсад оршин суух Монгол иргэд мэдээлсэн.
Энэ дагуу Монгол банкнаас тодруулахад "Одоогийн байдлаар албан ёсны мэдээлэл ирээгүй байна. Төв банкаар дамжин гүйлгээ хийгдэж буй тун ховор тохиолдол байдаг тиймээс гүйлгээ илгээгч эсвэл хүлээн авагч банкны бодлогын шинж чанартай холбоотой байж магадгүй. Түүнээс биш улсын хэмжээнд арга хэмжээ авбал бидэнд мэдэгдэх ёстой. ОХУ-тай хөрш гэдэг утгаар тухайн банк нь хязгаар тавьсан байхыг үгүйсгэхгүй. Тодорхой мэдээлэл өгөх боломжгүй" гэлээ.