Киев дэх БНХАУ-ын Элчин сайдын яам тус улсад "аюулгүй байдлын өндөр эрсдэлтэй" байгаа тул Хятад иргэдийг сайн дурын үндсэн дээр нүүлгэн шилжүүлэхээр боллоо.
Элчин сайдын яам Пүрэв гарагт хийсэн мэдэгдэлдээ “Одоогийн байдлаар Украины дотоод байдал зөрчилдөөн ихтэй байна. Украин дахь БНХАУ-ын иргэд болон Хятадын аж ахуйн нэгжүүдийн аюулгүй байдлын эрсдэл өндөр байна” хэмээсэн бөгөөд чартер нислэгт бэлтгэхийн тулд тус улсаас гарах иргэдийн бүртгэлийг эхлүүлсэн байна. Нислэгийн цагийг аюулгүй байдлын нөхцөл байдлаас шалтгаалан тогтоох аж.
Синьхуа агентлагийн мэдээлснээр одоогийн байдлаар Украинд 6000 орчим Хятад иргэн байгаа юм байна.