Монголын үндэсний спортын анхдугаар Их чуулган зохион байгуулах талаар Монголын үндэсний спортын хорооноос танилцууллаа.
Энэ талаар Монголын Үндэсний Бөхийн холбооны ерөнхийлөгч Ц.Магалжав “Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн санаачилгаар хоёрдугаар сарын 28-ны өдөр төрийн ордонд Үндэсний спортын холбооны Анхдугаар чуулганыг зохион байгуулахаар болсон. Уг чуулганд Үндэсний спортын 15 холбооны төлөөлөгчид болох 800 хүн оролцоно. Энэхүү уулзалтаар Үндэсний спортын холбоо тус бүрийн чиг хандлага, цаашдын зорилго зорилт хөтөлбөрийг хэлэлцэх юм. Чуулганы гол зорилго нь Үндэсний спортын холбоод, Үндэсний спортын хорооны ажил болон өв соёлоо хадгалан үлдээх, үндэсний спортыг хөгжүүлэх, төрөөс хэрхэн дэмжиж, хамтран ажилдах боломжтой вэ гэдэг гол асуудлуудыг хэлэлцэнэ” гэв.