Австрали Улс сүүлийн хоёр жилийн хугацаанд хаалттай байсан хилээ вакцин хийлгэсэн жуулчид болон бусад виз эзэмшигчдэд нээж байгаагаа зарлалаа.
Ерөнхий сайд Скотт Моррисон "Хэрэв та вакцины хоёр тун хийлгэсэн бол бид таныг угтан авахыг тэсэн ядан хүлээж байна" гэжээ.
Австрали Улс коронавирусын тахлын үед дэлхийн хамгийн хатуу хилийн хяналтыг хэрэгжүүлсэн ба энэ сарын 21-нээс хилээ адбан ёсоор нээж байгаа юм. 2020 оны гуравдугаар сард Засгийн газар хилээ хааж, ихэнх гадаадын иргэдийг тус улсад нэвтрэхийг хориглон, ковидтой тэмцэхэд зорилгоор хатуу чанд дэглэмийг мөрдүүлж байсан юм.