УИХ-ын гишүүн Т.Доржханд цаг үеийн асуудлаар мэдээлэл хийлээ. Сүүлийн үед нэр бүхий гишүүд тойргийнхоо иргэдэд сар шинийн хэвийн боов болон бусад хүнсний дэмжлэг үзүүлж байгааг тэрбээр эсэргүүцэж буйгаа мэдэгдлээ.
Тэрбээр “Одоогийн хуулийн хүрээнд УИХ-ын гишүүд иргэдэд юм тарааж болно гэсэн зохицуулалттай байгаа. Иймд хуулийн хязгаарлалт хийх хэрэгтэй.
Хэрэв УИХ-ын гишүүн болсон бол дөрвөн жил хүнс, эд өлгийн зүйл тарааж болохгүй. Хэрэв тэгсэн бол дахиж сонгуульд нэр дэвших эрхгүй болох, эрүүгийн хариуцлага хүлээх ийм асуудлыг оруулж ирж байна.
Тэртэй тэргүй цалин орлого сайтай байхад иргэд цагаан сараа элбэг хангалуун, өөрсдийнхөө хэмжээнд тэмдэглэх боломжтой болно. Тэгэхгүй бол УИХ-ын гишүүд улс эх орны төлөөх шийдвэрт нэгдэхгүй, тойрог тойргоор хуваагддаг нь буруу байна. Боов тараадаг биш бодлого ярьдаг байх ёстой” гэлээ.