Омикрон хувилбар нь АНУ даяар түймэр шиг тархаж байгаа тул бараг бүх хүн халдварт өртөх магадлалтай ч вакцин хийлгэсэн хүмүүст харьцангуй бага хүндрэл учирна гэж тус улсын халдварт өвчний тэргүүлэх мэргэжилтэн мэдэгджээ.
Ерөнхийлөгчийн эрүүл мэндийн ахлах зөвлөх бөгөөд Харшил, халдварт өвчин судлалын үндэсний хүрээлэнгийн захирал Доктор Энтони Фаучи "Омикрон хувилбараар нийт иргэд ч өвчлөх магадлалтай. Вакцины хоёр тун хийлгэсэн болон нэмэлт тун тариулсан хүмүүс ч халдвар авч болно. Гэсэн ч эмнэлэгт хэвтэх, нас барах магадлал тун бага. Харин эсрэгээрээ вакцинд хамрагдаагүй хүмүүст маш хүнд байх болно" гэжээ.
АНУ-ын хүн амын 62 гаруй хувь нь вакцины хоёр тунд хамрагдсан ба 23 хувь нь нэмэлт тун хийлгэсэн байна.
Эх сурвалж: CNN