Энэ мэдээ хуучирсан буюу 2021/12/22-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Ц.Билэгтсайхан: Бид дельта хувилбарын давлагааны ард гарлаа

Ангилал
COVID-19
Огноо
Унших
2 минут 1 секунд

УОК-оос цаг үеийн асуудлаар мэдээлэл хийлээ. Энэ үеэр ХӨСҮТ-ийн захирал Ц.Билэгтсайхан "Хилийн нэвтрэх цэг дээр түргэвчилсэн болон PCR гэсэн хоёр шинжилгээг авч байгаа. Өрхийн хөл хорионд байх 10 хоногийн хугацаанд дөрөв дэх өдөрт нь очиж давтан шинжилгээ авч байгаа юм. Ийнхүү PCR шинжилгээний хариунд үндэслэн ковид19 оношийг тавьж байна. Үүний дараагаар батлагдсан тохиолдолд хувилбарын тандалт хийдэг. Өөрөөр хэлбэл, ямар хувилбарын вирусээр өвчилсөн бэ гэдэгт нарийвчлан шинжилгээ хийнэ гэсэн үг.

Хувилбарын тандалтын шинжилгээ хоёр үе шаттай. Нэгдүгээрт, өөр төрлийн PCR шинжилгээ. Хоёрдугаарт, S генийн дропаутаар оношилж байна. Гэхдээ омикрон хувилбар нь өөрөө 30 гаруй мутацид орсон тул NGS буюу генийн дараалал шинжилгээгээр тавьдаг. NGS буюу генийн дараалал шинжилгээ нь 8-10 хоногт хийгддэг. Шинжилгээний үр дүнг мэдээллийн сантай харьцуулна. Түүнчлэн ХӨСҮТ-д ДЭМБ, Автралийн сангийн хөрөнгө оруулалтаар NGS суурилуулж байна. Мөн шинжилгээний хариуг баталгаажуулах шаардлага байдаг учраас Япон улс руу явуулдаг. Энэ мэт олон үе шатыг давсаны дараа хувилбарын тандалтын эцсийн хариу гардаг.

Бид дельта хувилбарын давлагааны ард гарлаа. Тархалтын түвшинг илтгэх хэд хэдэн индикаторууд байдаг. Энэ дундаас PCR-ийн эерэг эзлэх хувь индикатор байна. Үүнээс үзэхэд, өнөөдрийн байдлаар нэг аймаг ногоон, таван аймаг шар, нэг аймаг улбар шар түвшинд шилжих бололцоотой байна. Энэ нь тархалтын түвшин буурч байгааг бодитоор харуулж байгаа үзүүлэлт юм" гэв.

“Гадаадаас ирж буй иргэн гурван удаагийн шинжилгээ өгсний дараа гэртээ харих боломж бүрдэнэ“
“Гадаадаас ирж буй иргэн гурван удаагийн шинжилгээ өгсний дараа гэртээ харих боломж бүрдэнэ“
 
Улсын заан М.Лхагвагэрэл нэгийн даваанд Увс аймгийн Ховд сумын харъяат аймгийн харцага Н.Ширчинхүүд хавируулж өвдөг шороодлоо
Улсын заан М.Лхагвагэрэл нэгийн даваанд Увс аймгийн Ховд сумын харъяат аймгийн харцага Н.Ширчинхүүд хавируулж өвдөг шороодлоо
Энэ мэдээ хуучирсан буюу 2021/12/22-нд нийтлэгдсэн мэдээ болно.