Энэ мэдээ хуучирсан буюу 2021/12/22-нд нийтлэгдсэн мэдээ болно.

“Гадаадаас ирж буй иргэн гурван удаагийн шинжилгээ өгсний дараа гэртээ харих боломж бүрдэнэ“

Ангилал
COVID-19
Огноо
Унших
0 минут 52 секунд

Өнөөдөр Засгийн газрын ээлжит хурал болж хуралдаанаар коронавируст халдварын нөхцөл байдал, авч хэрэгжүүлж буй арга хэмжээний талаар хэлэлцсэн. Энэ дагуу цаг үеийн асуудлаар УОК-оос мэдээлэл хийлээ. Энэ үеэр УОК-ын нарийн бичгийн дарга Т.Баярхүү "Гадаадаас ирж буй зорчигчид 72 цагийн хугацаатай PCR шинжилгээний бичигтэй тохиолдолд нислэгээр ирж байгаа. Ирснийх нь дараа нисэх буудал дээр түргэвчилсэн шинжилгээ авна. Ингээд зочид буудлын гурав хоногийн ажиглалтад шилжиж, гурав дахь хоног дээр дахин шинжилгээ авна. Өөрөөр хэлбэл, нэг хүн гурван удаагийн шинжилгээнд хамрагдсаны дараагаар нийгмийн харилцаанд оролцох, гэртээ харих нөхцөл бүрдэнэ" гэлээ.

Соёлын сайд асан С.Чулууныг яллагдагчаар татах саналыг прокурорт хүргүүлжээ
Соёлын сайд асан С.Чулууныг яллагдагчаар татах саналыг прокурорт хүргүүлжээ
 
Эмч П.Батчулууныг хүний эд эрхтэнийг зөвшөөрөлгүй авсан үйлдэлд гэм буруутайд тооцон шүүхээс 2.6 жилийн ял оноолоо
Эмч П.Батчулууныг хүний эд эрхтэнийг зөвшөөрөлгүй авсан үйлдэлд гэм буруутайд тооцон шүүхээс 2.6 жилийн ял оноолоо
Энэ мэдээ хуучирсан буюу 2021/12/22-нд нийтлэгдсэн мэдээ болно.