УОК: Баян-Өлгий, Увс, Ховд, Говь-Алтай, Баянхонгор аймгууд зудын өндөр эрсдэлтэй байна

Ангилал
Нийгэм
Огноо
Унших
1 минут 33 секунд

Улсын Онцгой Комиссын ээлжит шуурхай хуралдаан өнөөдөр боллоо. Хуралдаанаар Монгол Улсын Шадар сайд, УОК-ын дарга С.Амарсайхан Өвөлжилт, хаваржилтын бэлтгэл ажлын хүрээнд хийгдэж буй ажлууд, Ирэх саруудын цаг агаарын нөхцөл байдал, Нийслэлийн агаарын чанарын нөхцөл байдал, Агаар орчны бохирдлыг бууруулах арга хэмжээ, Шахмал түлшний үйлдвэрийн ажлын явцын талаарх танилцуулга мэдээллийг сонсож, үүрэг чиглэл өглөө.

Тодруулбал, Зудын эрсдэлийн үнэлгээгээр Баян-Өлгий, Увс, Ховд, Говь-Алтай, Баянхонгор аймгуудад их эрсдэлтэй, Архангай, Өвөрхангай, Хөвсгөл, Сүхбаатар, аймгууд дунд эрсдэлтэй гарчээ. Өнөөдрийн байдлаар нийт 17.913 өрх, 7.329 толгой мал отор нүүдэл хийж байна.

Түүнчлэн Монгол Улсын Шадар сайд, УОК-ын дарга С.Амарсайханы тушаалын дагуу УОК-ын шуурхай бүлэг “Өвөлжилтийн бэлтгэл ажлыг хангах, “Шинэ хоршоо-Чинээлэг малчин” хөтөлбөрт хамрагдаж, хөрөнгө оруулалтын зээл авсан малчид, хоршоологчидтой уулзаж, зээлийн зарцуулалт хэрэгжилтэд хяналт тавьж ажиллаж байна. Улсын хэмжээнд нийт 6599 хоршоо шинээр байгуулагдаж, 68500 гаруй малчин хоршоологчдод 551.8 тэрбум төгрөгийн зээл олгогдсон байна. Шуурхай бүлгүүд энэ сарын 15-ны өдрийн байдлаар 14.765 малчин, хоршоологчдод хүрч ажилласан бөгөөд 73 хувьтай байгаа аж.

Тамхины хяналтын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг УИХ-ын хаврын чуулганд өргөн мэдүүлнэ
Тамхины хяналтын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг УИХ-ын хаврын чуулганд өргөн мэдүүлнэ
 
ТОДРУУЛГА: Тэнгис болон Өргөө кино театр “Этик“ продакшны “Хэлгүй Жим-2” киног буулгаагүй
ТОДРУУЛГА: Тэнгис болон Өргөө кино театр “Этик“ продакшны “Хэлгүй Жим-2” киног буулгаагүй
Сэтгэгдэл (0)
Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй. !!!