Өнөөдөр өглөө 7:50-д УБ-Улаан-Үд чиглэлд нисэх байсан Хүннү эйр компанийн онгоц тодорхойгүй хугацаагаар хойшилжээ.
Нислэг хойшилсонд иргэд бухимдалтай байгаа аж. Энэ талаар "Цаашаа Москва болоод бусад чиглэлд дамжин нисэх хүмүүсийн цаг нар, ажил төлөвлөгөө тэр чинээгээр тодорхойгүй. Нисэх гэж байсан нэг эх сурвалжийн хэлснээр үзэсгэлэнд оролцсон 20-30 буриад хүний PSR шинжилгээний хариу байдаггүй гэнэ.
Зочид буудлаас нь ирээд хэн авсан, хаанаас шинжилсэн хариуг хэн өгөх нь ч тодорхойгүй. Тиймээс тэд элчин сайдын яамандаа мэдэгдсэнээр нислэг хойшилжээ. Ердөө гурван цагийн өмнө цуцлагдсныг нийт зорчигчдод хэлсэн байна.
Улс орнууд иргэдийнхээ хүсэлтийг анхаардаг цаашдаа дотооддоо ирэх эрсдлээс ингэж сэргийлж байна. Харин хариуцлагагүйн буданд будилсан манайхан яагаад ийм юм бэ. Хэн хариуцлага хүлээх вэ, асуудлыг яаж шуурхай чирэгдэлгүй шийдэх бол. Шинжилгээ аваад, гаргаад ажлаа хийгээд сурвал сурахаар л болсон доо. Яамаар юм бэ дээ" гэжээ.