Нийслэлийн Засаг дарга С.Амарсайхан долоо хоног бүр 1-2 удаа “ХОТ-ын мэдээллийн цаг”-т оролцож мэдээлэл өгч байгаа юм. Өнөөдрийн мэдээллийн үеэр
Тэрээр "Шинэ коронавируст халдвараас урьдчилан сэргийлэх үүднээс нийслэлд үйл ажиллагаа явуулж байсан амралт сувиллын газар,бассейн, саун, бие тамирын заал, фитнесс, жолооны курс зэрэг нийт 15454 байгууллагын үйл ажиллагааг дөрөв дүгээр сарын 30-ны өдрийг хүртэл зогсоосон билээ. Харин иргэдээс зарим үйлчилгээний байгууллагыг нээх санал ирүүлсэн тул хэсэгчлэн нээх боломжийг судалж үзсэн хэдий ч өнөөдрийн байдлаар нээх боломжгүй тул хөл хорио тогтоосон хугацааг хэвээр үлдээнэ" гэв.