COVID-19 халдварын цаг үеийн асуудлаар Эрүүл мэндийн яамнаас ээлжит мэдээллээ хийж байна
ЭМЯ-ны Эмнэлгийн тусламжийн газрын дарга Я.Буянжаргал : “Улсын хэмжээнд нэгдүгээр сараас хойш 3886 иргэн тусгаарлагдсан. Үүнээс өнөөдрийн байдлаар 2368 иргэн тусгаарлалт, ажиглалтанд байна. 24 цагийн дотор түргэн тусламжийн 1755 дуудлага хүлээж авсан. Тоглосон дуудлага 18, залгачихаад хариу өгөөгүй 33 дуудлага байна. Гадаадад байгаа иргэд ихэвчлэн эмнэлгийн тусламж үйлчилгээ болон тусгай үүргийн нислэгийн талаар мэдээлэл авч байна. Орон нутгийн галт тэргэнд 3301 иргэнд ажиглалт тандан судалгаа хийсэн. Сэжигтэй тохиолдол илрээгүй.
ХӨСҮТ-ийн захирал Д.Нямхүү : Эмчлэгдэж байгаа иргэдээс эхний 2 хүнийг эмнэлэгээс гаргахаар болсон. Тус иргэдэд сүүлийн гурав хоног таван зүйлийн сорьцонд шинжилгээ хийсэн. Коронавирус илрээгүй.Шинж тэмдгүүд нь бүгд арилсан. Гэхдээ энэ хоёр иргэн үргэлжлүүлэн гэртээ өөрсдийгөө тусгаарлана. Түүнчлэн анхны батлагдсан тохиолдын хавьтагч 56 иргэнд гурав дахь удаагаа давтан шинжилгээ хийсэн. Коронавирус илрээгүй. Сүүлийн 24 цагийн хугацаанд Монгол улсын хэмжээнд сэжигтэй тохиолдол бүртгэгдээгүй.