Монгол Улсын Засгийн газраас хэрэгжүүлж буй “Эрүүл шүд-Эрүүл хүүхэд” үндэсний хөтөлбөрийн хүрээнд 2-12 насны хүүхдийн шүдийг эмчилж, эрүүлжүүлэн хүн амыг амны хөндийн эрүүл ахуйг сахих дадал хэвшилд сургах, шүдний өвчлөлөөс урьдчилан сэргийлэх ажил улс орон даяар хэрэгжиж байгаа билээ.
2020 оны гуравдугаар сарын 23-ны байдлаар тус хөтөлбөрт 106,302 хүүхэд хамрагджээ. Эдгээрээс 3525 нь эмчилгээ хийх шаардлагагүй буюу эрүүл шүдтэй хүүхэд байв.
Тус хөтөлбөрт хамрагдсан хүүхдүүдийн 477,909 шүдэнд эмчилгээ хийжээ. Эмчилгээний төрлөөр харьцуулбал цоорлын эмчилгээ, цоорол зогсоох сүүн шүдний түрхлэг эмчилгээ дийлэнх хувийг эзэлж байна.