Энэ мэдээ хуучирсан буюу 2020/03/29-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Гал унтраах машин техникийг ариутгалын ажилд дайчлана

Ангилал
Нийгэм
Огноо
Унших
1 минут 37 секунд


Нийслэлийн онцгой комиссын 03 сарын 27-ны өдрийн хуралдаанаас гарсан шийдвэрийн дагуу Улаанбаатар хотын Захирагчийн ажлын алба, Нийслэлийн онцгой байдлын газартай хамтран Гал унтраах ангийн тусгай зориулалтын машин техникийг ариутгал халдваргүйтгэлийн ажилд энэ амралтын өдрүүдэд дайчлан ажиллахаар болсон.

НОБГ-аас гаргаж буй тусгай зориулалтын машинуудаар  өнөөдөр 62,6км гудамж талбайд халдваргүйтгэл хийнэ.

Мөн Нийслэлийн Засаг даргын А/376 дугаар захирамжаар Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албанаас зохион байгуулж буй халдваргүйтгэлийн ажил 03 сарын 17-ны өдрөөс зориулалтын 7 машин техник, мэргэжлийн тусгай зөвшөөрөлтэй 14 аж ахуйн нэгж ажиллаж байна.

Өнгөрөгч 3 өдөр гадна орчин хасах температуртай байсан тул түр завсарласныг үргэлжлүүлж хуваарийн дагуу Баянзүрх дүүрэгт ажиллана. 14 аж ахуйн нэгжээс гарч буй халдваргүйтгэлийн гар төхөөрөмжтэй бригадууд нь машин хүрэх боломжгүй гэр хороолол, орон сууцны хорооллын нарийн гудамж, зам, хүүхдийн тоглоомийн талбай, амралт зугаалгын тохижилттой талбай, сүүдрэвч, бохидол ихтэй булан тохой, Үерийн хамгаалалтын далан суваг зэрэг газруудад 4 сарыг дуустал тасралтгүй хийхээр төлөвлөж байна.

Ариутгал, халдваргүйтгэлийн ажил нь нийслэлийн хэмжээнд явган халдваргүйтгэлийг бүтэн 2 удаа, машин техникээр бүтэн 3 удаа тус тус хийнэ.


 

Я.Буянжаргал: Өвчнөөр дамжуулж олонд танигдах хүсэлтэй судлаачид дарамт болж байна
Я.Буянжаргал: Өвчнөөр дамжуулж олонд танигдах хүсэлтэй судлаачид дарамт болж байна
 
Автомашины импорт өсөхөд аймаг, сумдын тэгш ой, 100 жилийн баяр наадам нөлөөлжээ
Автомашины импорт өсөхөд аймаг, сумдын тэгш ой, 100 жилийн баяр наадам нөлөөлжээ
Энэ мэдээ хуучирсан буюу 2020/03/29-нд нийтлэгдсэн мэдээ болно.