Энэ мэдээ хуучирсан буюу 2020/03/28-нд нийтлэгдсэн мэдээ болно.

БНХАУ-аас манай улсад 320 сая төгрөгийн үнэ бүхий хэрэгслүүдийн тусламж үзүүллээ

Ангилал
Нийгэм
Огноо
Унших
1 минут 46 секунд

БНХАУ-ын Засгийн газраас Монгол улсад коронавируст халдвартай тэмцэхэд зориулж N-95 амны хаалт-5000, мэс заслын маск-5000, хамгаалах хувцас хэрэглэл-1000, иж бүрэн оношлуур-5000 ширхэгийг тус тус хандивлалаа. Хандивын эд зүйлсийг өнөөдөр Монгол Улсын Шадар сайд Ө.Энхтүвшин, Эрүүл мэндийн сайд Д.Сарангэрэл нар гардан авсан байна. Тэд:

 "Бид хандивын эд зүйлсийг тэргүүн шугаманд ажиллаж байгаа эмч эмнэлгийн ажилчиддаа яаралтай хүргүүлэх болно" гэсэн юм.

БНХАУ-ын зүгээс манай улсад үзүүлсэн дээрх тусламж нь нийтдээ 320 сая төгрөгийн үнэ бүхий юм байна. Уг тусламжийг гардуулсан БНХАУ-аас Монгол Улсад суугаа Элчин сайд Цай Вэньруй:

"Биднийг өвчинтэй тэмцэх хүнд цаг үед Монгол Улсын төр засаг, ард түмэн бидэнтэй эв санаа нэгдэж асар их туслалцаа үзүүлсэн. Бидний өнөөдрийн амжилт та бүхний дэмжлэг туслалцаатай салшгүй холбоотой байгааг мэднэ. Хятадын төр засаг, ард түмэн Монголын төр засаг, ард түмэнд чин сэтгэлээсээ талархаж байгаа. Монголын ард түмний энэ их ач тусыг бид мартаагүй, мартах ч учиргүй. Бид нэг гараар дотоодынхоо өвчинтэй тэмцэж байна. Нөгөө гараараа өвчинтэй тэмцэх олон улсын хамтын ажиллагаагаа өрнүүлж байна. Та бүхнийг өвчинтэй тэмцэхэд цаашид ч туслах болно" гэсэн байна.

Мөн Монгол Улсаас БНХАУ-д экспортлох эрдэс баялагийн бүтээгдэхүүний төрөл хэмжээг нэмэгдүүлэх цаг болсныг уулзалтын үеэр дурьдсан байна.

Өнөөдрөөс Ухань хотод метроны үйлчилгээг нээлээ
Өнөөдрөөс Ухань хотод метроны үйлчилгээг нээлээ
 
Маргааш: Улаанбаатарт -14 хэм хүйтэн
Маргааш: Улаанбаатарт -14 хэм хүйтэн
Энэ мэдээ хуучирсан буюу 2020/03/28-нд нийтлэгдсэн мэдээ болно.