Энэ мэдээ хуучирсан буюу 2020/03/28-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Өнөөдрөөс Ухань хотод метроны үйлчилгээг нээлээ

Ангилал
Дэлхий дахинд
Огноо
Унших
1 минут 9 секунд

Өнөөдөр Хятадын Хубэй мужийн төв, 11 сая оршин суугчтай Ухань хотод метроны үйлчилгээг (2020.3.28) нээлээ. Коронавирусийн халдварын голомт Ухань хот бүтэн хоёр сарын хугацаанд хөл хорионы дэглэмд эзгүй хот мэт байсан юм. 

Тэгвэл өнөөдөр тус хотын метроны 184 буудалд хүний биеийн халуун хэмжиж, хүмүүсийг хоорондоо метрийн зай барих зааварчилгааг өгснөөр дахин иргэдэд үйлчилж эхлэв. Гэхдээ галт тэрэг, нисэх онгоцны үйлчилгээг хараахан нээгээгүй. Мөн олонх газрууд ирэх дөрөвдүгээр сарын 8-ыг хүртэл хаагдсан хэвээр байна.

Дэвсгэр мэдээлэл: Ухань хотод коронавирусийн халдвараар 50 мянга гаруй хүн өвчилсөн нь Хятадын нийт халдварын 70 гаруй хувийг эзэлжээ. Хятадад сүүлийн сард дотооддоо халдсан шинэ тохиолдол бүртгэгдээгүй боловч Баасан гаригт гадаадаас ирсэн 54 хүнд халдвар илэрчээ. Хятадад коронавирусийн өвчлөлөөр 3295 хүн нас барсан юм.

Эх сурвалж: RT 

ОУВС: Коронавирус дэлхийн эдийн засагт залруулж боломгүй асуудал үүсгэх аюултай
ОУВС: Коронавирус дэлхийн эдийн засагт залруулж боломгүй асуудал үүсгэх аюултай
 
Маргааш: Улаанбаатарт -14 хэм хүйтэн
Маргааш: Улаанбаатарт -14 хэм хүйтэн
Энэ мэдээ хуучирсан буюу 2020/03/28-нд нийтлэгдсэн мэдээ болно.