Европт коронавирус халдварын тохиолдол нэмэгдэж байгаа энэ үед Нидерландад хөл хорионы шинэ дэглэмийн эсрэг эмх замбараагүй байдал үүсээд байна.
Роттердам хотод болсон эсэргүүцлийн жагсаал хүчирхийлэл болж хувирч, цагдаа нар буун дуу гаргасны дараа иргэд, цагдаа нарын хооронд зөрчилдөөн үүсэн, нэгэнрүүгээ халдаж эхэлжээ.
Австри, Хорват, Итали зэрэг олон мянган жагсагчид гудамжинд гарч, эсэргүүцлээ илэрхийлжээ.
Дэлхийн эрүүл мэндийн байгууллага (ДЭМБ) Европ тивд коронавирусийн тохиолдол нэмэгдэж байгаад "маш их санаа зовж" байгаагаа мэдэгдээд байгаа юм.
Европын бүс нутгийн захирал доктор Ханс Клюге Европ даяар хэрэгжүүлж буй арга хэмжээг чангатгахгүй бол ирэх хавар гэхэд хагас сая хүн нас барах магадлалтай байна гэжээ.