Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч С.Амарсайхан долоо хоног бүр “ХОТ-ын мэдээллийн цаг”-т оролцож, иргэдэд цахимаар мэдээлэл өгч байхаар болжээ. Энэхүү мэдээллийн цагийг “Нийслэлийн мэдээ” фэйсбүүк хуудсаар шууд дамжуулна.
Хотын захирагч С.Амарсайханы оролцох “ХОТ-ын мэдээллийн цаг”-ийн хуваарийг фэйсбүүк дэх “Нийслэлийн мэдээ” фэйж хуудсаар шууд дамжуулах өдөр, цагийг олон нийтэд урьдчилан мэдээлэх бөгөөд тухайн цагт иргэд та бүхэн ХОТ-ын даргатай шууд холбогдож сонирхсон асуултаа асууж болох аж.
Шинэ коронавирусийн халдвар манай улсад бүртгэгдсэнтэй холбоотойгоор иргэдийг хүлээн авч уулзах, олноороо цугласан хурал цуглааныг зохион байгуулах боломжгүй байгаа энэ цаг үед нийслэлийн иргэд, оршин суугчдын өмнө тулгамдаж буй асуудал, санал хүсэлтийг сонсож, иргэдийн сонирхсон асуултанд хариулж, ХОТ-ын өмнө тулгамдсан асуудлын зохих гарц шийдлийг хамтдаа эрэлхийлэн ажиллахаар боллоо. Тус мэдээллийг нийслэлийн Засаг даргын Тамгын газрын байрны гурван давхарт хийх юм.
Эх сурвалж: Нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэлтэй харилцах хэлтэс