Өнөөдөр Засгийн газраас эдийн засгийг дэмжих зорилгоор бүх ААН, компанийн нийгмийн даатгалын шимтгэлийг ирэх сарын нэгнээс, аравдугаар сарын 1 хүртэл 6 сарын турш чөлөөлөх шийдвэр гаргасан билээ.
Тэгвэл уг шийдвэр сайн дурын даатгал төлөгчдөд хамаарахгүй гэж Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд С.Чинзориг хэллээ. Харин одоогоор тэдгээр сайн дурын даатгал төлөгч 180 мянга гаруй иргэний асуудлыг судалж, хэлэлцэж байгаа бөгөөд дараагийн хурлаар оруулж, шийдвэрлэх аж.
Одоогоор 38 мянган ААН, 426 мянган иргэнийг 6 сарын турш НДШ-ээс чөлөөлөх нь тодорхой болоод байна.