Сонгинохайрхан дүүрэгт “Эрэгтэйчүүдийн хөгжлийн төв” байгуулагдлаа. Тус төв нь эрэгтэйчүүдийн нийтлэг эрх ашгийг дэмжих, хамтын ажиллагааг бэхжүүлэх, эрэгтэйчүүдийн хөдөлмөр эрхлэлтийг дэмжих, жендэрийн тэгш байдлыг хангах, нийгэм дэх эрэгтэйчүүдтэй холбоотой сөрөг үзэгдлийг хамтын оролцоо, нөлөөллийн аргаар бууруулах зорилготойгоор үйл ажиллагаагаа явуулах аж.
Одоогийн байдлаар 20 хүнийг байнгын ажлын байраар хангасан бөгөөд үйлдвэрлэл эрхлэгч 32 иргэний 80 гаруй төрлийн бүтээгдэхүүнийг борлуулалт, үйлчилгээний хэсгээр дамжуулан худалдаалж өрхийн бизнесийг дэмжиж байна. Мөн үйлдвэрлэл сургалтын хэсэг болох Гар урлал, Модон эдлэл, Алт мөнгөний дархан, Оёдол, эсгүүр, Гар утасны засвар зэрэг мэргэжлийн сургалтад иргэдийг хамруулж нэг жилийн хугацаанд 252 хүнийг сурган ажлын байранд зуучлах юм.