Ковид19-ийн дараах сэргээн засах эмчилгээний талаар ЭТҮА-ны дарга Ч.Одгэрэл мэдээлэл өглөө. Тэрбээр "Ковид19-ийн үеэр эсвэл дараа нь үүсдэг өөр оношоор тайлбарлагдаагүй бие махбодийн болон сэтгэцийн олон тооны шинж тэмдгүүд 2-оос дээш сарын хугацаанд хугацаанд үргэлжлэхийг урт хугацааны ковид хэмээн нэрлээд буй. Халдварын дараа эхний зургаан сард нийт өвчтөнүүдийн 57 хувьд нь урт хугацааны ковидын нэг ба түүнээс дээш шинж тэмдэг илэрч байгаа бол 3-6 дахь сард 36.5 хувьд нь уг шинж тэмдгүүд хадгалагдаж байгаа юм.
Ковид19-ийн дараа дасгал хөдөлгөөн хийх нь чухал. Хэрвээ дараах шинж тэмдгүүд илэрч байгаа дасгал хөдөлгөөнөө зогсоох хэрэгтэй.
-Дотор муухайрах эсвэл өвчтэй байх
-Толгой эргэх, чих шуугих
-Амьсгал хэт өнгөц болж амьсгаадах
-Хүйтэн хөлс гарах
-Цээжээр өвдөх
- Хөнгөн хэлбэрийн ковидын дараа сэргээн засах эмчилгээ хийлгэхгүйгээр нийгмийн харилцаанд орж болно. Хэрвээ шинж тэмдэг зовиур илэрч байгаа бол тухайн үйлчлүүлэгчид тохирсон сэргээн засах эмчилгээний хөтөлбөрийг эмч өөрөө боловсруулна.
- Дунд зэргийн ковидын дараа ADL сайжруулах дасгал хийх, алхуулах, дугуй унах, аэробек болон булчингийн хүч хөгжүүлэх дасгалууд хийх хэрэгтэй. Амьсгалын болон физик эмчилгээг хийлгах шаадлагатай.
- Хүнд хэлбэрийн ковид19-ийн дараа шилжих хөдөлгөөний дасгал, тэнцвэрийн дасгалууд чухал. Амьсгалын сэргэнэ засах болон үл ашиглах хам шинжээс сэргийлсэн сэргээн засах эмчилгээ хэрэгтэй.