Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх ард иргэд, ААН-үүд хандан мэдэгдэл хийж байна. Тэрээр өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэгт шилжүүлсэнтэй холбогдуулан эдийн засгийг дэмжих чиглэлээр Монгол Улсын Засгийн газраас авчч хэрэгжүүлэх арга хэмжээний талаар мэдээлэл хийж байна.
Тэрбээр “Өнөөдрийн байдлаар дэлхийн 201 нутаг дэвсгэр, улс оронд коронавирусийн халдвар тархаад байна. Манай улсад коронавирусийн 11 тохиолдол бүртгэгдэж, хүмүүсийн биеийн байдал тогтвортой байгаа.Монгол Улсын Засгийн газар болон Ерөнхий сайдын зүгээс хоёр чиглэл барьж ажиллаж байна. Засгийн газраас хоёр чиглэл барьж ажиллаж байна. Эхнийх нь Монгол хүний эрүүл мэнд, амь насыг хамгаалах хоёрдугаарт эдийн засгийн нөхцөл байдалд анхаарч байна.
Эдийн засгийн тогтвортой байдлыг хангах үүднээс багц арга хэмжээг авахаар боллоо. Энэ багц арга хэмжээнийхээ хүрээнд үйл ажиллагаа нь хүндэрсэн ч ажлын байраа хадгалсан ААН, хувийн хэвшлийн ажилтан бүрт гурван сарын хугацаанд сар бүр 200 мянган төгрөгийн дэмжлэг олгох шийдвэрийг гаргаж байна" гэв.