Энэ мэдээ хуучирсан буюу 2020/03/27-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Португал эр 120 кг жинтэй, 1.87м өндөр “Роналдуг” цул шоколадаар урлажээ

Ангилал
Дэлхий дахинд
Огноо
Унших
1 минут 9 секунд

Португалийн амттан үйлдвэрлэгч Жорж Кардосо гэх залуу алдарт хөл бөмбөгчин Криштиану Роналдуг шоколадаар урлажээ. Тэрээр 120 кг жинтэй, 187 см шоколадан барималыг урлахын тулд 200 цагийг зарцуулсан байна. Сонирхолтой нь түүний чөлөөт цагаараа бүтээсэн "Роналду" шоколад нь тамирчин эрийн бодит өндөртэй тэнцүү аж.

Кардосо уг бүтээлээ Швейцарийн Суард шоколадны үйлдвэрт хийсэн бөгөөд үр дүн нь үнэхээр гайхалтай байгааг та бүхэн харж байна. Тус баримал дээр алдарт тамирчин, Ювентусын довтлогч Португалийн өмсгөлөө өмсчээ. 

Роналдугийн шоколадны хувилбарт түүний хувийн дугаар болох 7 номерийг мөн Nike тэмдэг болон УЕФА Европын аварга шалгаруулах тэмцээний лого, Португалийн тэмдэг зэрэг багтсан аж. Энэхүү баримал нь Роналдутой харьцуулашгүй төстэй бөгөөд түүний шорт, оймс, гялалзсан дэвсгэр гэх мэт нарийн ширийн зүйлийг бүгдийг нь хүртэл чадварлаг урлажээ.

Урт цагаанд үйл ажиллагаа эрхлэгчдийг хүлээн авч уулзаж байна
Урт цагаанд үйл ажиллагаа эрхлэгчдийг хүлээн авч уулзаж байна
 
Өнөөдрөөс ес эхэлж байна
Өнөөдрөөс ес эхэлж байна
Энэ мэдээ хуучирсан буюу 2020/03/27-нд нийтлэгдсэн мэдээ болно.