Өсвөр насны эрэгтэй хүүхдүүд бүлэглэж, эмэгтэй хүүхэд зодож буй бичлэг цацагдсан. Бичлэгт гарсан нөхцөл байдал, энэ төрлийн дуудлага мэдээлэл бүртгэгдсэн талаар тодруулахаар цагдаагийн байгууллага ажиллаж байгаа талаар бид өмнө мэдээлсэн.
Хэргийн талаар ЦЕГ-ын Хэвлэл, мэдээллийн төвөөс дараах мэдээллийг өглөө. Ингэхдээ "Баянзүрх дүүргийн 15 дугаар хороо байрны гадна 2021 оны 11 дүгээр сарын 13-ны өдөр .. сургуулийн 11-р ангийн сурагч эрэгтэй “Б”-г өөр сургуулийн 10-р ангийн сурагч О, Н, Тэ, Т, Т нар бүлэглэн зодож, уг үйл явдлыг сурагч “Э” гэгч гар утсаараа бичлэг хийн цахим орчинд цацагдсан. Уг асуудлыг БЗД-ийн цагдаагийн газар шалгалтын ажиллагаа явуулж байна" гэв.
Энэ асуудлын талаар цагдаагийн байгууллагад албан ёсоор дуудлага мэдээлэл ирээгүй байсан байна. Харин сошиалд бичлэг тавигдсанаар бүртгэлд авч хүмүүсийг тогтоон шалгалтын ажиллагаа явуулж байгаа аж.