Энэ мэдээ хуучирсан буюу 2021/11/16-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Н.Учрал: Сэжигтэй гүйлгээнүүдэд хяналт тавих боломж хуулиар олгогдоно

Ангилал
Улс төр
Огноо
Унших
1 минут 48 секунд

Эдийн засгийн болон Инновац, цахим бодлогын байнгын хорооны хамтарсан хуралдаанаар Виртуал хөрөнгийн үйлчилгээ үзүүлэгчийн тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүд-ийн талаар хэлэлцэж байна.

УИХ-ын гишүүн С.Чинзориг "Манай улсад өнөөдрийн байдлаар хэчнээн койн гарч, хэдэн хүн үйлчлүүлж, хэчнээн тэрбум төгрөгийн хөрөнгө татан төвлөрүүлсэн бэ.

Энэхүү хөрөнгийн хэмжээнд, мөнгөний урсгалд хяналт тавьж чадаж байна уу. Хууль батлагдахаас өмнө гарсан койныг яаж зохицуулах вэ. Иргэд хохирвол яах вэ" гэж асуув.

УИХ-ын гишүүн Н.Учрал "Виртуаль хөрөнгийн үйлчилгээ үзүүлэгчийн тухай хууль виртуаль хөрөнгийн зах зээлийг шууд зохицуулах хууль биш. Санхүүгийн зохицуулах хорооноос авсан мэдээллээр виртуаль хөрөнгийн үйлчилгээ үзүүлж буй есөн бирж байна.

Хөрөнгийн үйлчилгээ үзүүлэгч нар дээр нийт найман койн, олон нийтээс хөрөнгө татаад арилжаа нь арай хийгдээгүй 10 койн байна. Одоо үйлчилгээ үзүүлж буй биржүүд хуулийн дагуу дөрвөн сарын дараа шинэ шалгуурын дагуу хүсэлтээ гаргаж, улсын бүртгэлийн байгууллагад бүртгүүлэх ёстой. Ингээд улсын бүртгэлийн газар тухайн биржийг виртуаль хөрөнгийн үйлчилгээ үзүүлэгч гэдгээр бүртгэж, СЗХ хяналт тавих эрх нээгдэнэ.

Одоо байгаа биржүүд үйл ажиллагаагаа явуулж байна. Мэдээлэл гаргаж өгөх үүрэгтэй этгээд виртуаль хөрөнгийн үйлчилгээ үзүүлэгч нар болно. Сэжигтэй гүйлгээнүүдэд хяналт тавих боломж хуулиар олгогдох юм" гэв.

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ аймаг, Нийслэлийн Засаг дарга нарт III тунг эрчимжүүлэхийг үүрэг болголоо
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ аймаг, Нийслэлийн Засаг дарга нарт III тунг эрчимжүүлэхийг үүрэг болголоо
 
Д.Энхтүвшин: Өргөсөн тангарагтай үнэнч байсны төлөө эмэгтэй гишүүдийг зохион байгуулалттайгаар гутаан доромжилж байгаатай эвлэрч болохгүй. Цагдаа, шүүхэд ханд
Д.Энхтүвшин: Өргөсөн тангарагтай үнэнч байсны төлөө эмэгтэй гишүүдийг зохион байгуулалттайгаар гутаан доромжилж байгаатай эвлэрч болохгүй. Цагдаа, шүүхэд ханд
Энэ мэдээ хуучирсан буюу 2021/11/16-нд нийтлэгдсэн мэдээ болно.