Энэ мэдээ хуучирсан буюу 2021/11/11-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Эрээн хотод КОВИД-19-ийн тохиолдол дахин бүртгэгдэхгүй бол 14 хоногийн дараа хөдөлгөөнийг бүрэн нээхээр төлөвлөжээ

Ангилал
Нийгэм
Огноо
Унших
1 минут 8 секунд

Эрээн хотын Цар тахлаас урьдчилан сэргийлэх, хянах шуурхай штабаас тус хотын 6 хороолол, хатуу хөл хориотой байсан 84 бүсийн хяналтын дэглэмийг 11 дүгээр сарын 10-ны өдрөөс эхлэн сулруулж байгаагаа зарлажээ.
Дэглэм суларснаар эдгээр дүүрэг, бүсийн иргэд гэрээсээ гарах, тухайн дүүрэг, бүсийн нутаг дэвсгэрт зорчих боломжтой болсон байна. Эдгээр бүсэд хатуу хөл хорионы дэглэм үйлчилж байх хугацаанд иргэд гэрээсээ гарах боломжгүй байсан тул тэдний хоол хүнсийг гэрийн үүдэнд нь хүргэж өгдөг байсан аж.

Эдүгээ Эрээн хотын хэмжээнд хөл хорионы дэглэм хэвээр үйлчилж, дэлгүүр үйлчилгээний газрууд хаалттай хэвээр байна.

Эрээн хотод КОВИД-19-ийн тохиолдол дахин бүртгэгдэхгүй бол 14 хоногийн дараа хотын хөдөлгөөнийг бүрэн нээхээр төлөвлөж байгаа, үүний дараагаар Эрээн боомтын авто замын үйл ажиллагааг сэргээнэ гэсэн мэдээлэл байна.

Эх сурвалж: ГХЯ

Нефтийн үнэ өсжээ
Нефтийн үнэ өсжээ
 
Ц.Идэрбат: Хаврын тариалалтыг хэвийн явуулах зорилгоор 6984 мянган литр дизель түлшийг үйлдвэрлэл эрхлэгч 1245 иргэн, ААН-д олгосон
Ц.Идэрбат: Хаврын тариалалтыг хэвийн явуулах зорилгоор 6984 мянган литр дизель түлшийг үйлдвэрлэл эрхлэгч 1245 иргэн, ААН-д олгосон
Энэ мэдээ хуучирсан буюу 2021/11/11-нд нийтлэгдсэн мэдээ болно.