Энэ мэдээ хуучирсан буюу 2021/11/10-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Хамгийн залуу нобелийн шагналт Малала Юсуфзай хуримаа хийжээ

Ангилал
Дэлхий дахинд
Огноо
Унших
1 минут 13 секунд

Нобелийн энх тайвны шагналт Пакистаны идэвхтэн Малала Юсуфзай гэрлэсэн тухайгаа өөрийн цахим хаягаараа дамжуулан мэдээллээ.

Тэрбээр "Өнөөдөр миний амьдралын нэгэн нандин өдөр тохиож байна. Ассер бид хоёр насан туршийн хань болохоор хуримаа хийсэн. Бид Бирмингем дэх гэртээ гэр бүлийнхэнтэйгээ бяцхан ёслол хийлээ" гэж бичжээ. Түүний нөхөр нь Лахор хотын Пакистаны крикетийн зөвлөлийн үйл ажиллагааны менежер Ассер Малик юм.

Пакистан охидын боловсролын төлөө дуу хоолойгоо хүргэж, тэмцсэнийхээ төлөө хичээлээ тарж явахдаа талибуудад буудуулж, толгойдоо шархдаж байсан Малала Юсуфзай охин 2014 оны 12 сарын 10-ны өдөр 17 насандаа нобелийн энх тайвны шагнал хүртэж нобелийн хамгийн залуу шагналтан болж байсан юм.

Бага насны хүүхдүүдийн дархлааг дэмжих иммуноглобулин уураг үйлдвэрлэж байна
Бага насны хүүхдүүдийн дархлааг дэмжих иммуноглобулин уураг үйлдвэрлэж байна
 
Д.Энхтүвшин: Өргөсөн тангарагтай үнэнч байсны төлөө эмэгтэй гишүүдийг зохион байгуулалттайгаар гутаан доромжилж байгаатай эвлэрч болохгүй. Цагдаа, шүүхэд ханд