Энэ мэдээ хуучирсан буюу 2021/11/09-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Б.Баярсайхан: Бид сүүлийн 30 жил эдийн засгийн хөгжлөө түлхүү яриад, хүний хөгжлөө орхигдуулсан

Ангилал
Улс төр
Огноо
Унших
1 минут 51 секунд

Төрийн байгуулалтын байнгын хорооны хуралдаанаар Засгийн газрын бүтцийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэж байна. Хэлэлцэж байгаа асуудалтай холбогдуулан гишүүд асуулт асуун хариулт авч байна.

УИХ-ын гишүүн Б.Баярсайхан "Эдийн засгийн хөгжлийн сайдын эрхлэх асуудлын хүрээнд хүний хөгжлийн бодлого төлөвлөлтийг улс, салбар, бүс орон нутгийн хэмжээнд нэгдсэн бодлогоор хангах асуудал гэж оруулсан юм. Хүн ам зүйн бодлого, хүний өсөлт ХНХ-ын сайдын чиг үүрэгт орсон байгаа. Өнгөрсөн 30 жилийн хөгжлийн түүхийг дүгнэвэл эдийн засгийн хөгжлөө түлхүү яриад, хүний хөгжлөө орхигдуулсан байна. Өнөөдөр Засгийн газарт хүний хөгжлийн цогц бодлого хариуцсан инстицуц байхгүй.

Тиймээс ЭЗХ-ийн яамд хүний хөгжил хариуцсан бодлого оруулж өгөөч гэсэн хүсэлтэй байна. Дахин Хүний хөгжлийн яам гэж шинээр байгуулж чадахгүй. Эдийн засаг хичнээн хөгжөөд хүн нь чадваргүй, ёс зүйгүй байвал ямар ч эдийн засгийг авч явах боломжгүй" гэлээ.

УИХ-ын гишүүн Д.Тогтохсүрэн "Хүний хөгжлийн асуудлаар хоёр гол заалтыг оруулсан. Нэг нь хүн амын өсөлтийг дэмжих, ажлын байрыг нэмэгдүүлэх гэсэн томъёолол. Хоёрдугаарт, хүн амын нутагшилт, суурьшлын ерөнхий төлөвлөлтийг хийх чиглэл юм. Монгол Улсад энэ чиглэлийн инстицуц байхгүй гэж хэлж болохгүй. Засгийн газар бүрэн бүрэлдэхүүнээрээ бүх чиг үүрэг нь хүний хөгжлийг хангахад чиглэгдэж байгаа" гэв.

Х.Нямбаатар: 200 жилийн түүхтэй “Хүрээ сайдын хөмрөг“ гэх архивыг БНХАУ-д зарсан албан тушаалтнуудыг яллагдагчаар татсан
Х.Нямбаатар: 200 жилийн түүхтэй “Хүрээ сайдын хөмрөг“ гэх архивыг БНХАУ-д зарсан албан тушаалтнуудыг яллагдагчаар татсан
 
МАРГААШ: Улаанбаатарт -13 хэм хүйтэн байна
МАРГААШ: Улаанбаатарт -13 хэм хүйтэн байна
Энэ мэдээ хуучирсан буюу 2021/11/09-нд нийтлэгдсэн мэдээ болно.