Энэ мэдээ хуучирсан буюу 2024/01/16-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Б.Баярсайхан: Төрийн албан хаагчдыг нэг жилийн дотор уйгуржин монгол бичгээр бичиж, уншдаг болгож амжих уу гэдэг нь асуудал дагуулж байна

Ангилал
Улс төр
Огноо
Унших
1 минут 56 секунд

2025 оны 1 дүгээр сарын 1-ний өдрөөс эхлэн Монгол хэлний тухай хуулийн хамгийн чухал заалт хэрэгжиж, төрийн болон нутгийн өөрөө удирдах байгууллага албан хэргээ кирилл болон үндэсний хос бичгээр хөтлөн явуулна. Үүнтэй холбогдуулан Монгол хэл, бичгийн асуудал шийдэл" Үндэсний чуулган болов.

Энэ үеэр УИХ-ын гишүүн Б.Баярсайхан "Монгол Улсын Их Хурлын тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.2.10 дахь заалтыг үндэслэн Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын байнгын хорооноос 2023 оны 10 дугаар сарын 18-ны өдрийн 04 дүгээр тогтоолоор монгол хэл, бичгийн үнэлэмж, хэрэглээ, эрх зүйн орчныг боловсронгуй болгох асуудлаар зөвлөмж, санал, дүгнэлт гаргаж, цаашид хэрэгжүүлэх арга хэмжээний талаарх шийдвэрийн төсөл боловсруулах үүрэг бүхий ажлын хэсгийг байгуулан ажиллаж байна.

Ажлын хэсгийн хүрээнд бид Монгол үндэстний нэгдмэл байдал, соёл, түүхийн оршин байх дархлаа, бичиг соёлын давтагдашгүй түүхэн хөгжлийн илэрхийлэл болох хэл, бичгийн эрх зүйн орчныг боловсронгуй болгох, хуулийн хэрэгжилтийг хангах бэлтгэл ажлыг шуурхайлах ажлын хүрээнд тус чуулганыг зохион байгуулж байна.

“Монгол хэл, бичгийн асуудал, шийдэл” үндэсний чуулганы үр дүнд гарах зөвлөмжийг хэрэгжүүлэн ажиллахыг Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газар, Монгол Улсын Их хурал, Монгол Улсын Засгийн газарт уриалахаас гадна Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын байнгын хорооны даргын хувьд байнгын хорооны эрхлэх асуудлын хүрээнд авч хэлэлцэн хэрэгжүүлэн ажиллах болно" хэмээсэн байдаг.

ТОДРУУЛГА: Ханбогд суманд осолд орсон иргэнийг тээвэрлэн авч ирэх нисдэг тэрэг өглөө 08:00 цагт хөөрсөн
ТОДРУУЛГА: Ханбогд суманд осолд орсон иргэнийг тээвэрлэн авч ирэх нисдэг тэрэг өглөө 08:00 цагт хөөрсөн
 
МАРГААШ: Улаанбаатарт +2 хэм дулаан байна
МАРГААШ: Улаанбаатарт +2 хэм дулаан байна
Энэ мэдээ хуучирсан буюу 2024/01/16-нд нийтлэгдсэн мэдээ болно.