Энэ мэдээ хуучирсан буюу 2024/05/13-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Ирц хүрээгүй гэх шалтгаанаар Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын байнгын хороо ХУРАЛДСАНГҮЙ

Ангилал
Улс төр
Огноо
Унших
0 минут 51 секунд

УИХ-ын дарга Г.Занданшатар гишүүддээ чөлөө олгосноор өнгөрсөн долоо хоногт УИХ-ын үйл ажиллагаа түр завсарласан. Чөлөөний хугацаа дууссан тул өнөөдрөөс УИХ-ын үйл ажиллагаа идэвхжиж, байнгын хороод хуралдаж эхлэхээр товлосон байв. Тухайлбал,

Өнөөдөр Боловсрол, шинжлэх ухаан, спортын байнгын хороо хуралдаж, Боловсролын ерөнхий хуульд өөрчлөлт оруулах тухай, Мэргэжлийн болон техникийн боловсрол, сургалтын тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслүүд,

Хот, тосгоны эрх зүйн байдлын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөлтэй хамт өргөн мэдүүлсэн, анхны хэлэлцүүлгийг хийж, санал дүгнэлтээ ТББХ-нд хүргүүлэх байв.

Гэвч гишүүдийн ирц хүрээгүй гэх шалтгаанаар тус байнгын хорооны хурал хойшилжээ.

Ой тогтоолтын сургалтад хамрагдсан хүүхдүүдийн төлбөрийн 20 хувийг өөртөө авсан эрхлэгчийн хэргийг шүүхэд шилжүүлэв
Ой тогтоолтын сургалтад хамрагдсан хүүхдүүдийн төлбөрийн 20 хувийг өөртөө авсан эрхлэгчийн хэргийг шүүхэд шилжүүлэв
 
ШУУД: Хоногт 250 мянган м3 хаягдал ус цэвэрлэх хүчин чадалтай Улаанбаатар хотын шинэ төв цэвэрлэх байгууламж нээлтээ хийж байна
ШУУД: Хоногт 250 мянган м3 хаягдал ус цэвэрлэх хүчин чадалтай Улаанбаатар хотын шинэ төв цэвэрлэх байгууламж нээлтээ хийж байна
Энэ мэдээ хуучирсан буюу 2024/05/13-нд нийтлэгдсэн мэдээ болно.