Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын байнгын хорооны өнөөдрийн хуралдаанаар төрийн өмчийн ерөнхий боловсролын сургууль, цэцэрлэг, дотуур байрны нүхэн жорлонг орчин үеийн стандарт, шаардлагад нийцсэн ариун цэврийн байгууламжаар солих ажлын явц, үр дүнгийн талаарх Боловсрол, шинжлэх ухааны сайдын мэдээллийг сонсов.
Энэ үеэр УИХ-ын гишүүн Б.Баярсайхан "Сумын сургуулийн ариун цэврийн байгууламжийн суултуурыг хаалганд тулгаад барьчихсан байна. Хүүхэд суугаад бие засахдаа хаалгаа онгойлгох болчихоод байна. Ийм хөгийн, ичмээр ажил гүйцэтгэсэн компаниудаа хар жагсаалтад оруул, шалгаруулсан албан тушаалтнууд та нар алдаагаа өөрсдөө л зас" хэмээсэн юм.