УИХ-ын чуулганы үдээс хойших хуралдаанаар Монгол Улсыг 2021-2025 онд хөгжүүлэх таван жилийн үндсэн чиглэлийн 2023 оны биелэлт зэргийг үргэлжлүүлэн хэлэлцэж байна.
Энэ үеэр УИХ-ын гишүүн Б.Баярсайхан "БЕГ гэж яаман дотор яам байгуулаад, даргаар нь Т.Ням-Очир гэж нөхрийг томилсон. Ажлаа хийхгүй гадаадаар зугаалаад байх юм. Өөрөө нэг ч удаа орон нутагт ажилладаггүй. Зураг төсвөөс эхлээд шалгаруулсан тендер нь асуудалтай. Дээрээс нь нэмж, Эрдэнэтээс 100 тэрбум дээр нэмж, 60 тэрбум төгрөг авах гээд байна. Ямар үндэслэлээр авах гэж буйгаа тайлбарлах хэрэгтэй" хэмээлээ.