Энэ мэдээ хуучирсан буюу 2021/11/09-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Х.Нямбаатар: 200 жилийн түүхтэй “Хүрээ сайдын хөмрөг“ гэх архивыг БНХАУ-д зарсан албан тушаалтнуудыг яллагдагчаар татсан

Ангилал
Улс төр  Хууль эрх зүй
Огноо
Унших
2 минут 45 секунд

Хууль зүйн болон Инновац, цахим бодлогын байнгын хорооны хамтарсан хуралдаанаар Нийтийн мэдээллийн тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийг хэлэлцжээ. Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан гишүүд асуулт асууж, хариулт авсан.

Энэ үеэр УИХ-ын гишүүн Б.Энх-Амгалан "Сүүлийн үед Монголын үнэт өв болсон архивын баримт, ховор ном зохиол, архилогийн олдвор, оюуны үнэт зүйлүүд гадагшаа гараад байна. Үүнийг зарсан гэнэ, хэвлээд худалдсан гэнэ гэх юм. Үүнээс болж зарим улс түүхийг маань булааж байна. Энэ бол Үндэсний аюулгүй байдалтай шууд холбоотой. Хууль зөрчөөд байгаа албан тушаалтнуудад ямар хариуцлага хүлээлгэх вэ"

УИХ-ын гишүүн Н.Учрал "Энэ хуулиар зөрчлийн тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах асуудал дагалдаж байгаа. Хязгаарлалттай мэдээлэлд хосгүй үнэт өв соёлын мэдээлэл багтсан" гэлээ.

УИХ-ын гишүүн Ч.Ундрам "Монгол Улсын 1725-1911 он хүртэл 200 орчим жилийн түүхтэй "Хүрээ сайдын хөмрөг" гэх архивыг БНХАУ-ын байгууллагад зарсан байна. Тэр нь хэвлэгдээд ном болоод гарахдаа АНУ-ын Конгрессийн номын санд Хятадын орон нутгийн түүх гэсэн ангилал дор хүрээг хятадын хошуу гэсэн байдлаар гуйвуулан буулгаад дэлхийд сурталчилж байгаа асуудал байна. Монголын 19725-1911 он хүртэлх түүх сан хөмрөг чинь нээлттэй мэдээлэл юм уу, хаалттай мэдээлэл юм уу. Үүнийг дуртай нь аваад нээлттэйгээр энд тэнд хэвлүүлээд явж болох юм уу. Яг аль хуулиар зохицуулагдах юм бэ"

УИХ-ын гишүүн Х.Нямбаатар "Энэ хууль батлагдсаны дараа архив, албан хэрэг хөтлөлтийн тухай хуулийг шинэчилж гаргах шаардлагатай. Хоёрдугаарт, нээлттэй 56 мэдээллийн ангилалд түүхийн нэн чухал, олдвор бичгийг багтаагаагүй байгаа. Шинжлэх ухааны зорилгоор ашиглах хууль тогтоомжийг бий болгож өгсөн.

Чин гүрний үед хамаарах архивын ховор баримт бичгийг гадаад улсад зарсантай холбоотой асуудлыг эрүүгийн хэрэг үүсгээд шалгаж байгаа. Холбогдох албан тушаалтныг өнгөрсөн долоо хоногт яллагдагчаар татсан. Хэргийн талаар дэлгэрэнгүй мэдээлэл өгөх боломжгүй. Өнгөрсөн 7 хоногийн пүрэв гаригт яг энэ хэрэг дээр яллагдагчаар татсан байгаа" хэмээлээ.

Монголын хосгүй үнэт “21 дара эх” тусгай үзэсгэлэн нээлтээ хийлээ
Монголын хосгүй үнэт “21 дара эх” тусгай үзэсгэлэн нээлтээ хийлээ
 
МАРГААШ: Улаанбаатарт -13 хэм хүйтэн байна
МАРГААШ: Улаанбаатарт -13 хэм хүйтэн байна
Энэ мэдээ хуучирсан буюу 2021/11/09-нд нийтлэгдсэн мэдээ болно.