Энэ мэдээ хуучирсан буюу 2020/03/25-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Б.Бүрэнбаатар: Коронавирустэй холбоотой ташаа мэдээлэл тараасан 25 хэргийг шалгаж байна

Ангилал
Нийгэм
Огноо
Унших
1 минут 24 секунд


COVID-19 халдварын цаг үеийн асуудлаар Эрүүл мэндийн яамнаас ээлжит мэдээллээ хийж байна.

ЦЕГ-ын Урьдчилан сэргийлэх хэлтсийн ахлах мэргэжилтэн, цагдаагийн дэд хурандаа Б.Бүрэнбаатар “Дэлхий дахинд үүсээд буй нөхцөл байдалтай холбоотой цахим орчинд залилах төрлийн гэмт хэрэг нэмэгдэх хандлагатай байна. Олон нийтийн сүлжээ, электрон шуудангаар амны хаалтыг улс дамжин нэвтрүүлэх, уг халдвартай тэмцэж буй ажилтнуудад хандив цуглуулах нэрийдлээр кампанит ажил зохион байгуулах зэрэг залилах гэмт хэрэг бүртгэгдээд байна. 

Иргэд албаны болоод баталгаатай эх сурвалжаас мэдээлэл авахгүй байгаагаас үүдэж бодит бус мэдээлэлд итгэх, мэдээлэл, постын үнэн, зөв эсэхийг нягтлахгүйгээр шийдвэр гаргах, ойр дотны найз нөхдөдөө зөвлөгөө, мэдээлэл өгөхөөс үүдэж залилах төрлийн гэмт хэрэг бий болж байна. Өнөөдрийн байдлаар коронавирусийн халдвартай холбоотой хуурамч мэдээ тараасан 25 хэргийг мөрдөн шалгаж байна. 

Иймд иргэд мэдээ, мэдээлэлд хянуур хандаж, өөрийгөө болон гэр бүлээ хамгаалахыг хүсэж байна. Бүү сандар, бүү хуурт, бүү өг гэх уриатайгаар цахим орчинд нэвтрэхийг ЦЕГ-аас уриалж байна" гэв. 

Я.Буянжаргал: Улсын хэмжээнд өнөөдрийн байдлаар 2,083 иргэн тусгаарлалт, ажиглалтанд байна
Я.Буянжаргал: Улсын хэмжээнд өнөөдрийн байдлаар 2,083 иргэн тусгаарлалт, ажиглалтанд байна
 
“Баялаг ундраа“ төвийн хашаанд хогны машин дээрх хог шатаж байсныг унтраажээ
“Баялаг ундраа“ төвийн хашаанд хогны машин дээрх хог шатаж байсныг унтраажээ
Энэ мэдээ хуучирсан буюу 2020/03/25-нд нийтлэгдсэн мэдээ болно.