Энэ мэдээ хуучирсан буюу 2020/03/25-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Я.Буянжаргал: Улсын хэмжээнд өнөөдрийн байдлаар 2,083 иргэн тусгаарлалт, ажиглалтанд байна

Ангилал
Нийгэм
Огноо
Унших
1 минут 11 секунд


COVID-19 халдварын цаг үеийн асуудлаар Эрүүл мэндийн яамнаас ээлжит мэдээллээ хийж байна.

ЭМЯ-ны Эмнэлгийн тусламжийн газрын дарга Я.Буянжаргал “Улсын хэмжээнд нэгдүгээр сараас хойш 3413 иргэн тусгаарлагдсан. Үүнээс өнөөдрийн байдлаар 2083 иргэн тусгаарлалт, ажиглалтанд байна. Баян-Өлгий аймагт 4 иргэн, Орхон аймагт 40 иргэн ажиглалтанд нэмэгдсэн. Халдвар авсан болон тусгаарлагдсан иргэдэд тусламж үзүүлж 300 эмч, эмнэлгийн ажилтан мөн тусгаарлагдаад байна. Өнөөдөр 4 эмнэлгийн ажилтан тусгаарлалтаас гарсан. 

Уг халдварын хоёр дахь давалгаа бий болвол үүнээс урьдчилан сэргийлэх төлөвлөгөөг боловсруулан, бэлтгэл ажил ханган ажиллаж байна. 

Одоогийн байдлаар батлагдсан тохиолдолд үндэслэн эмчилгээнд шаардагдах эм, эмнэлгийн хэрэгслийн тооцооллыг боловсруулж байна. Гэрийн ажиглалтанд шилжиж буй иргэдэд маш хатуу зөвлөмжийг өгч гаргаж байна. Энэхүү заавар, зөвлөмжийг сайтар дагаснаар халдварын тархалтыг нэмэгдүүлэхгүй байхад онцгой ач холбогдолтой болохыг дахин сануулж байна” гэв. 

Элчин сайд Д.Даваа Евразийн эдийн засгийн комиссын төв байранд зочиллоо
Элчин сайд Д.Даваа Евразийн эдийн засгийн комиссын төв байранд зочиллоо
 
Г.Дамдинням: Бид Дарханы зам дээр шар махтайгаа хатсан. “ТЭЦ-3” дээр дахиад хатах вий дээ
Г.Дамдинням: Бид Дарханы зам дээр шар махтайгаа хатсан. “ТЭЦ-3” дээр дахиад хатах вий дээ
Энэ мэдээ хуучирсан буюу 2020/03/25-нд нийтлэгдсэн мэдээ болно.