Энэ мэдээ хуучирсан буюу 2021/10/22-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Ё.Баатарбилэг: Төрийн албаны шалгалтыг улирал тутам зохион байгуулах хэрэгтэй

Ангилал
Улс төр
Огноо
Унших
1 минут 46 секунд

УИХ-ын чуулганы хуралдаан үргэлжилж байна. Төрийн албаны тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийг хэлэлцэж байна. Хууль санаачлагч УИХ-ын гишүүн Ё.Баатарбилэгийн илтгэлийг сонслоо. Хуулийн төсөлтэй холбогдуулан гишүүд асуулт асуун, хариулт авч байна.

УИХ-ын гишүүн Т.Энхтүвшин "Хуучин төрийн албаны тухай хуулиар төрийн албаны шалгалтыг жилд нэгээс доошгүй авахаар заасан байсан. Ё.Баатарбилэг гишүүний өргөн барьсан хуулинд улирал бүр шалгалт авахаар заасан байна. Өнөөдрийн байдлаар төрийн албаны хүний нөөцөд бүртгэлтэй байгаа 3823 төрийн албан хаагч байна. Хүн дутсан асуудал алга. Заавал төрийн албан хаагчийн шалгалтыг улирал бүрт авах шаардлага бий юу" гэж асуулаа.

УИХ-ын гишүүн Ё.Баатарбилэг "2017 оноос өмнө мөрдөгдөж байсан хуулинд нэгээс доошгүй удаа төрийн албаны шалгалт авдаг байсан. Одоо мөрдөгдөж байгаа хуулинд нэг гэж хязгаарласан. Жилд их, дээд сургуулиуд хоёр удаа төгсөлт хийж байгаа. Тэтгэвэрт гардаг, орон тоо гардаг тохиолдлууд жилийн турш тасралтгүй явдаг. Энэ хооронд түр томилгоо хийгддэг. Өнөөдрийн байдлаар 2500 гаруй төрийн удирдах албан тушаалтнуудын 600 гаруй нь түр томилгоотой явж байна. Төрийн ерөнхий шалгалтыг улирал тутам, тусгай шалгалтыг салбар зөвлөлүүд нь тухай бүрт аваад явах зохицуулалтыг тусгах гээд байгаа юм" гэв.

Л.Энх-Амгалан: Өөрөөс нь мэдлэггүй хүмүүс толгой дээр нь гарч суусан учраас ард иргэд бухимдаад байна
Л.Энх-Амгалан: Өөрөөс нь мэдлэггүй хүмүүс толгой дээр нь гарч суусан учраас ард иргэд бухимдаад байна
 
“Bravo circus-4” эхлэхэд 10 хоног үлдээ
“Bravo circus-4” эхлэхэд 10 хоног үлдээ
Энэ мэдээ хуучирсан буюу 2021/10/22-нд нийтлэгдсэн мэдээ болно.