Сүүлийн 24 цагийн хугацаанд улсын хэмжээнд 1719 хүнээс халдвар илэрлээ. Улаанбаатар хотын хэмжээнд 964 тохиолдол шинээр нэмэгдсэн бол 755 тохиолдол орон нутагт бүртгэгдсэн байна. Харин коронавируст халдварын улмаас 19 хүн нас барж, нийт нас баралтын тоо 1553 боллоо.
Улсын хэмжээнд хэвтэн эмчлүүлж буй хүмүүсийн биеийн байдлыг авч үзвэл:
-Хөнгөн 9043
-Хүндэвтэр 7162
-Хүнд 2269
-Нэн хүнд 367 байна.
Өнөөдрийн байдлаар гэрийн хяналтад 52399 хүн эмчлүүлж байгаа аж. Хэвтэн эмчлүүлж буй 18841 иргэн байна. Үүний 1261 нь жирэмсэн, 3226 хүүхэд байна.