
Улсын их хурлын гишүүн, Засгийн газрын гишүүн, Эрүүл мэндийн сайд Э. Батшугар /2026.04.28/-ны өдөр Халдварт өвчин судлалын үндэсний төвд ажиллав.
Улсын хэмжээнд халдварт өвчний тандалт, судалгаа, оношилгоо, эмчилгээ, урьдчилан сэргийлэлтийг хариуцан ажилладаг “Халдварт өвчин судлалын үндэсний төв”-ийн үйл ажиллагаатай танилцан, холбогдох удирдлага, мэргэжилтнүүдтэй тулгамдаж буй тодорхой асуудлыг газар дээр нь шийдвэрлэлээ.
ХӨСҮТ-ийн Ерөнхий захирал С.Энхболд тус төвийн үйл ажиллагаа, цаашид хэрэгжүүлэх арга хэмжээний талаар танилцуулга хийлээ.
Мөн энэ үеэр “Вакцин, биобэлдмэлийн үндэсний төв агуулах”-ын вакцины хадгалалт, нөөцийн нөхцөл байдалтай газар дээр танилцаж, цаашид авч хэрэгжүүлэх арга хэмжээний талаар холбогдох албаныхантай санал солилцлоо.
Тус төвөөс аймаг, дүүрэг, сум, өрхийн эрүүл мэндийн төвүүд, аймгийн нэгдсэн эмнэлэг, амаржих газар, төрөлжсөн мэргэшлийн эмнэлгүүдийн дархлаажуулалтын 610 гаруй нэгжид вакцин, дагалдах хэрэгслийг тасралтгүй түгээж, дархлаажуулалтын үйл ажиллагааг улсын хэмжээнд зохион байгуулж байна.
Иргэдийнхээ эрүүл мэндийг хамгаалах, дархлаажуулалтын тогтолцоог тасралтгүй, найдвартай хангах чиглэлд онцгой анхаарч ажиллах талаар онцлон тэмдэглэв.
Сэтгэгдэл (0)
Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй. !!!