Эрүүл мэндийн яамнаас коронавируст халдварын цаг үеийн нөхцөл байдлын талаар мэдээлэл хийлээ.
Энэ үеэр УГТЭ-ийн ерөнхий захирал Ц.Төмөр-очир "УГТЭ өнгөрсөн дөрөвдүгээр сараас эхлэн ковид19-ийн хэвтүүлэн эмчлэх тусламж үйлчилгээг хийж эхэлсэн. Энэ хугацаанд 1800 орчим халдвартай иргэдийг хүлээн авсан. Ковид19-ийн халдварын тархалт, нас баралт буурахгүй байгаа шалтгаан нь нэгдүгээрт, архаг суурь өвчтэй иргэдийн вакцинд хамрагдалт хангалтгүй байна. Хоёрдугаарт, олон нийтийн газар, арга хэмжээнд эрсдэлт бүлгийн иргэд халдвар хамгааллын дэглэмийг мөрдөж, эрүүл мэндийн хариуцлагыг өндөржүүлж оролцохгүй байгаагаас эрсдэлд орж байна.
Эрүүл мэндийн байгууллагуудаар олноороо явах, нэг хүн оношлогоо шинжилгээнд хамрагдахад 4-5 хүн дагалдах, хөдөө орон нутгаас ирээд үзүүлж буй иргэнийг 10-20 хүн дагах асуудлууд нь эмнэлгийн үндсэн үйл ажиллагаанд хүндрэл чирэгдэл үүсгэж байгаа. Эмнэлэг бол халдварын хамгйн эрсдэл өндөртэй орчин гэдгийг санах хэрэгтэй" гэлээ.