Энэ мэдээ хуучирсан буюу 2021/10/19-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Б.Жаргалмаа: Тендер аваад удаа дараа хариуцлага алдсан компаниудад ямар хариуцлага тооцох вэ

Ангилал
Улс төр
Огноо
Унших
1 минут 45 секунд

Монгол Улсын Их Хурлын хяналт шалгалтын тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслийг боловсруулах үүрэг бүхий Төрийн байгуулалтын байнгын хорооны ажлын дэд хэсгийн хуралдаан боллоо.

УИХ-ын гишүүн Б.Жаргалмаа "Тендер гэдэг зүйлийг ойлгохгүй байна. Нэг компани маш олон ажил авчихаад алийг нь ч гүйцээж дуусгадаггүй муу жишиг бидэнд байна. Он дамжаад яваад байдаг. Тендерт шалгарч олон ажил зэрэг авсан компани хичнээн байдаг вэ?

Тендер бүрт Барилгын хөгжлийн төвөөс үнэлгээ гаргаж ирээд, тэр нь нэмэгдээд яваад байдаг. 270 дугаар цэцэрлэг гэж байна. Гадна тохижилт, дотор барилгын ажил нь тусдаа тендертэй. Нэгдсэн зохицуулалтгүйгээс болоод маш олон хүлээгдэж байгаа ажлууд байна. Энэ компаниудад ямар хариуцлага тооцдог вэ" гэж асуулаа.

Төрийн худалдан авах ажиллагааны газрын хэлтсийн дарга Н.Цэрэнсамбуу "2020 оны хувьд 7093 ААН тендерт оролцсон. 2021 онд 6175 ААН тендерт оролцсон. Энэ оны 457 ажилд гурван тендерт шалгарсан ААН гурав байна. Хоёр ажилд шалгарсан 18 ААН байна. Үлдсэн ААН-үүд нэг нэг тендерийн ажил авсан. Гэрээ, гэрээний гүйцэтгэлийн мэдээллийг ил болгохоор ажиллаж байна. Худалдан авах ажиллагааны хууль тогтоомжид нарийвчилсан зүйл заалт байдаггүй. Барилгын хууль холбогдох дүрэм журмаараа зохицуулагдаад явах ёстой" гэв.

КОНСУЛ: Эрээн хот руу авто замаар орох хөдөлгөөн нээлттэй, гарах хөдөлгөөн хаалттай байна
КОНСУЛ: Эрээн хот руу авто замаар орох хөдөлгөөн нээлттэй, гарах хөдөлгөөн хаалттай байна
 
Халтиргаа гулгаанаас урьдчилан сэргийлж, 66.2 тонн давс, 68 тонн бодис цацжээ
Халтиргаа гулгаанаас урьдчилан сэргийлж, 66.2 тонн давс, 68 тонн бодис цацжээ
Энэ мэдээ хуучирсан буюу 2021/10/19-нд нийтлэгдсэн мэдээ болно.