"Voice of Mongolia" шоуны гуравдугаар улирлын зураг авалт эхлээд буй. Тэгвэл тус шоуны шүүгчээр ажиллаж буй "Камертон" хамтлагийн ахлагч, дуучин Д.Болд нь өнгөрөгч өдрүүдэд "Камертон" хамтлагийн 26 жилийн ойгоо "Зайсан Хилл" цогцолборт олон нийтийн бөөгнөрөл үүсгэн зохион байгуулсан асуудалд иргэдийн шүүмжлэлд өртөөд буй. Уг асуудалтай холбогдуулан дуучин Д.Болдыг шоуны шүүгчээс түдгэлзүүлсэн гэх мэдээлэл гарсан. Энэ талаар албаны эх сурвалжаас тодруулахад "Дуучин Д.Болдыг "Voice of Mongolia" шоуны шүүгчээс түдгэлзүүлсэн гэх ташаа мэдээлэл гарсан байна. Шоуны зураг авалт Буян-Ухаа цогцолборт хэвийн үргэлжилж байгаа" гэлээ.
Дуучин Д.Болдыг “Voice of Mongolia” шоуны шүүгчээс түдгэлзүүлээгүй
Энэ мэдээ хуучирсан буюу 2021/10/19-нд нийтлэгдсэн мэдээ болно.