Дуучин Д.Болд УИХ-д нэр дэвших үү, эсвэл...

Ангилал
Улс төр
Огноо
Унших
1 минут 13 секунд

Төрийн соёрхолт, "Камертон" хамтлагийн дуучин Д.Болдыг УИХ-ын ээлжит сонгуульд нэр дэвших эсэх талаар олон нийт таамаг өрнүүлж буй. Тэгвэл дуучин Д.Болд цахим хуудаснаа,

"Удаан бодсон, их эргэлзсэн, эцэст нь шийдвэрээ хувьдаа эцэслэн гаргалаа. Үргэлж баримталж мөрддөг зарчим маань шийдвэл шийдсэн шиг, хийвэл хийсэн шиг…

Салбарынхаа хөгжлийн төлөө 30-аад жил, үе үеийн залуусын үлгэр дуурайлал, зөв чиг нь байхын тулд үргэлж хичээн зүтгэж, хөдөлмөрч сахилга баттай, зөв амьдралаар тууштай зүтгэсэн энэ амьдралаа илүү хүртээмжтэй бодлого, илүү гэрэлтэй ирээдүйн төлөө цаашид зориулах болно.

Хамтдаа өссөн, хөгжсөн, бүтээсэн бас илүү сайхан нийгмийг хүссэн монголчуудыгаа хамт гэдэгт чин сэтгэлээсээ итгэж байна. Илүү хүчтэй, шударга, тэгш хүртээмжтэй нийгмийг хамтдаа бүтээцгээе.

Жич: Надаас үл шалтгаалах олон хүчин зүйлс байгаа болохоор үйл явц тодорхой болох өдрийн морин цагт албан ёсоор зарлах болно" гэжээ.

Богд уулын арын замыг энэ сарын 13-ны 06:00 цаг хүртэл хэсэгчлэн хааж, засварлана
Богд уулын арын замыг энэ сарын 13-ны 06:00 цаг хүртэл хэсэгчлэн хааж, засварлана
 
Б.Орхонбаяр арслан түрүүллээ
Б.Орхонбаяр арслан түрүүллээ
Сэтгэгдэл (7)
Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй. !!!